БНАСАУ пуужингаас хамгаалах шинэ систем туршжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ төрлийн жолоодлогот системийн туршилт дээр байлцжээ. Ёнхап агентлаг Умард Солонгосын төрийн агентлагийн мэдээг иш татан өнгөрсөн ням гарагт ингэж уламжилсан байна.
Туршилт хийсэн өдөр болон газрыг мэдээлээгүй байна. Пхеньяны эрх баригчдын нотлож байгаагаар, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ системийг үндэсний ШУА-ийн мэргэжилтнүүд боловсруулж, өнгөрсөн жилийнхтэй харьцуулвал байгилрүүлж, ажиглах, түүнчилэн байг яг онох системийн боломжийг сайжруулжээ.
Өнгөрсөн туршилтуудын явцад илэрсэн зарим согогийг арилгаж чадсаныг Ким Чен Ун мэдэгдсэн байна. Уг системийг олноор нь үйлдвэрлэж, түүний бүрдэл хэсгүүдийг нийт орны хэмжээнд байрлуулахыг тэр даалгажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ