Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм


09.00 цагт: “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд Малчдын хүүхдүүдийн боловсрол хэрхэн сайжирсан талаар семинар болно. Семинарт БСШУСЯ Дэлхийн Банк Хүүхдийг Ивээх Сан”-ийн төлөөлөл оролцоно
09.30 цагт: Эрүүл мэндийн яамны А зааланд "Эрүүл хотыг хөгжүүлэх" чиглэлээр туршлага солилцох сургалт, семинарзохион байгуулагдана. Сургалтад аймаг, орон нутгийн удирдлагууд оролцоно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ботаникийн эцэст байрлах шатсан “Well Mart” худалдааны төвийн хохирогчид хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Элэгний С вирусын Хепсинат-ЛП эмийн эхний курсыг үнэ төлбөргүй хийх талаар “Хаппи Веритас" оношилгооны төв хэвлэлийн хурал зохион байгуулна.
11.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд мэдээлэл хийнэ.
12.00 цагаас: Хэвлэлийн хүрээлэнд Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ