Долоо хоногийн ямар өдрүүдэд ухаантай хүүхдүүд төрдөг вэ?

Аль сард илүү ухаантай хүүхдүүд төрдөгийг ч эрдэмтэд олж мэджээ.
Оросын аэрогидрологийн төв хүрээлэнгийн эрдэмтэд долоо хоногийн ямар ямар өдрүүдэд ухаантай хүүхдүүд төрдөгийг тодруулахын тулд янз бүрийн үеийн 750 орчим гарамгай хүний намтарт дүн шинжилгээ хийжээ.
Мягмар гарагийн сүүлийн хагас, лхагва болон бямба гарагийн эхний хагас нь ухаантай хүүхдүүд төрөх хамгийн таатай үе байдгийг тэдний судалгаа харуулсан байна.
Айвазовский, Байрон, Гагарин, Моцарт, Рахманинов, Лев Толстой, Чарли Чаплин зэрэг хүмүүс мягмар гарагийн сүүлийн хагаст төржээ.Лхагва гарагийн эхний хагаст Бальзак, Куприн, хоёрдугаар Екатерина, нэгдүгээр Петр, Маяковский, Ницше болон бусад хүн төрсөн байна. Суутнууд төрдөг хамгийн сайн сар нь хоёрдугаар сар юм гэж судлаачид хэлжээ.
Зарим шинжээч үүнийгхүний оюуны чадавхид сүрхий нөлөөлж болох нарны ахиу идэвхижилтэй холбон тайлбарладагбайна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ