Байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан иргэнийг аварлаа

Нийслэлийн СХД-ийн 13 дугаар хороо,Өнөр хорооллын VIII байрны дээврээс үсэрч амиа хорлохоор завдсан иргэнийг Нийслэийн Онцгой байдлын газрын зургаан аврагч шуурхай ажиллаж аварчээ.
Тодруулбал, өнөөдөр өглөө тус байрны гадна салхилж байсан иргэдээс согтуу иргэн байрны дээвэр дээр гарчихсан байна гэх дуудлага ирсний дагуу онцгой байдлын аврагчид очиж, тус иргэнийг тайвшруулахаар хоёр цаг гаруй ярилцсан ч хүлээж авахгүй, уйлсаар байсан ч эцэст нь тайвшруулж эсэн мэнд буулган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ