Найздаа нүдээ ухуулж хараагүй болсон залууд гэр бэлэглэлээ

Өнгөрөгч 2016 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэн Б.Мөнхжаргал бусдын халдлагад өртөж, хоёр нүд нь бүрэн хараагүй болсон хэргийн тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тодруулбал, Б.Мөнхжаргалын найз Г гэгч нь хулгайн хэргээр долоон жил шоронд хоригджээ. Улмаар шоронгоос гарч ирээд өөрийг нь Б.Мөнхжаргал цагдаад барьж өгсөн хэмээн уурлаж, түүний хоёр нүдийг ухаж хараагүй болгосон байдаг. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг прокурор хянаж байгаа юм. Харин хохирогч Б.Мөнхжаргал нь дээрх хэргийн улмаас хоёр нүд нь хараагүй болж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байдаг. Тэрээр, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний эхнэр мөн бие давхар байгаа тул өөрийн гэсэн орон байртай болохоор хандив хүсэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байсан билээ. Улмаар 5-р сарын 28-ны өдөр Эрик Браун гэх иргэн Нидерланд улсын иргэн Б.Мөнхжаргалд гэр бэлэглэжээ. Нидерландын иргэн Эрик Браун нь Монгол улсад хүмүүнлэгийн чиглэлээр Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ