Путин, Макрон нар хоёр талын харилцаа, Сири, Украины асуудал хэлэлцсэн байна

Орос, Францын ерөнхийлөгч Владимир Путин, Эммануэль Макрон нар хэлэлцээнийхээ төгсгөлд Версаль хотод хэвлэлийн хурал хийснийг РИА Новости агентлаг мэдээлжээ. Хоёр орны удирдагчдын уулзалт яриа 2 цаг 45 минут үргэлжилж, хэвлэлийн төлөөлөгчидгүйгээр хаалттайбайдалд болсон байна.
Макроны ярьснаар, талууд санал бодлоо илэн далангүй, шуудхан солилцож, хэлэх гэсэн бүх зүйлээ бие биедээ хэлжээ.ОХУ-тай яриа хэлцээ хийхгүйгээрнэн чухал чухал асуудлын талаар ажиллах аргагүй юм гэж тэр бас мэдэгдсэн байна.
Би Путинтэй Сирийн асуудал хэлэлцсэн бөгөөд энд террористуудын эсрэг хийж буй тэмцэл тэргүүлэх чиглэл болж байгаа юм.Мөн Украины тухай Минскийн тохиролцооны хэрэгжилтийг хэлэлцлээ гэж Францын төрийн тэргүүн хэлсэн байна.
Францын тал Оростой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байгаагЭ.Макрон онцлон тэмдэглээд,хоёр орон хүмүүнлэгийн салбарт нягтхарилцаатай байх шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Владимир Путин хэлэхдээ, хоёр талын харилцааны асуудал хэлэлцээний анхаарлын төвд байлаа, үүнээс гадна бид “дэлхийн асуудалтайнутаг орны тухай” ярьж, хандлагаа нэгтгэх арга замэрж олохоор оролдсон юм гэжээ.
Франц улс Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байгааг ОХУ-ын ерөнхийлөгч бас мэдээлсэн байна. Тэр Эммануэль Макроныг Орост айлчлахыг урьжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ