Гадаад харилцааны яамны нээлттэй хаалганы өдөрлөгтэй

ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд болно.

Уг өдөрлөгийн үеэр:

  • Яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.
  • Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.
  • Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.
  • Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ