Жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл М.Анхцэцэгийн дүүд НЭГ САЯ төгрөг хандивлалаа

Олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аян өрнүүлж буй. Тодруулбал, Хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэгийн дүү төрөлжсөн сургалттай, Биеийн тамир спортын дунд сургуулийн сурагч М.Номин-Эрдэнэ их хэмжээгээр түлэгджээ. Тиймээс түүнд ирэх сарын 15-ны дотор БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Уг аянд олон нийт нэгдэж хандив босгож байна.
Тэгвэл хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэгийн дүүд “Яг түүн шиг” шоуны гурван удаагийн ялагч, жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээнд зориулж НЭГ САЯ төгрөгийн хандивлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ