Монгол эмэгтэй АНУ-ын нисэх хүчний ахмад болжээ

Монгол улсын иргэн Ж.Мөнхсаран, АНУ-ын Captain Air forse буюу тус улсын нисэх хүчний ахмад болсон тухай мэдээлэл цахим орчинд тарж байна. Ж.Мөнхсаран нь тус улсад суралцаж төгсөөд нисэх хүчинд ажиллаж байгаа аж. АНУ-ын агаарынхүчний болон хээрийн ангийн ажилтнууд нь гурван хэсэгт цол хуваагддаг байна. Харин ахмад цолонд хүрэхийн тулд эхлээд дэслэгч цолтой байх ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд сайн ажиллавал ахмад цол хүртдэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ