Гадаадад байгаа 7378 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө

ОӨУБЕГ-аас гадаад улсад суугаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн гаргажээ. Улмаар өнөөдөр гадаадад санал өгөх иргэдийг зохион байгуулах төв комисс болон улс төрийн намуудын төлөөлөлд гардуулан өгсөн байна.

Манай улсаас нийт 112 мянга гаруй иргэд гадаад улсад байгаагаас энэ удаагийн сонгуульд 45 улсад амьдарч буй 7378 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ. Энэхүү бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тулгаж үзэн давхар бүртгүүлсэн, сонгууль өгөх нас хүрээгүй, хаяг тодорхойгүй, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг шалтгаанаар 169 иргэнийг нэрсийн жагсаалтаас хасч 7209 иргэн санал өгөх юм.

Гадаадад суугаа иргэдийн санал хураалтыг зургаадугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ