АНУ сөрж сөнөөгч пуужин туршсан байна

РИА Новости агентлаг АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах агентлагийн мэдэгдлийг иш татахдаа, тус улс тив хоорондын баллистик пуужинг амдан сөнөөгч пуужинг мягмар гарагт туршжээ.

Энэ нь нислэгийн үед пуужингийн довтолгооноосэсэргүүцэн хамгаалах газрын систем болох“Ground-based Midcourse Defense” (GMD) юм. Энэ систем нь Калифорни муж улсад байрладаг байна. GMD Номхон далайн Маршаллын арлаас хөөргөсөн байг яг оножээ.

Туршилт тавьсан зорилгод хүрснийг цэргийнхэн дурдсан байна.Мэргэжилтнүүд уг системийн чадамжийг үнэлэх ажлыг үргэлжлүүлэх ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ