ХХ зууны нэрт удирдагчдын ээжүүд

Манай дэлхийг эрс өөрчилсөн нэртэй хувь хүмүүсийн ээжүүд заримдаа мартагдчихаад байдагньшударга бус явдал бөгөөд тиймээс бид ХХ зууны нэртэй удирдагчдыг төрүүлж, хүмүүжүүлсэн тэр эмэгтэйчүүдийгта бүхэндтанилцуулжбайна.
Иосиф Сталины эх – Екатерина Георгиевна Гелазе

Екатерина Геладзе Гүржийн үнэн алдартны шашинт тосгонд төрж, 17 настайдаа нөхөрт гарчээ.Түүний хоёр хүүхэд төрмөгцөө нас барж, харин гурав дахь хүүхэд Иосиф амьд үлдсэн байна.Екатерина хүүдээ хамгийн сайн бүхнийг өгөхийн тулд их ч ажиллаж, Иосифыг санваартан болгохыг хүсч байжээ. Харин Иосиф өөр бодолтой байсан хэрэг.
Леонид Брежневийн эх - Наталья Денисовна Мазалова

Курск мужийн Курскийн районы Брежнево тосгонд төрж, өсчээ. Үе залгамжилсан ажилчин байсан Наталья хүүхэд насандаа сайн боловсрол олж авч, үүнийгээ өөрийн хүүхдүүдэд өвлүүлэхийг хүсдэг байсан байна. Леонид Ильичийг Москвад өндөр албан тушаалд ажиллаж байхад ч, түүний ээж Днепродзержинск хотод өөрийнхөө муухуучин байранд суудаг байжээ. Түүнийг нүүж ирээч гэж хэд хэдэн удаа хэлэхэд, тэр татгалзаж, зөвлөлтийн жирийн л тэтгэврийн эмээгийн амьдралаар амьдарч байсан байна.
Уинстон Черчиллийн эх- Женни Жером

АНУ-д төрсөн америкийн санхүүгийн ажилтны охин. 1874 онд нөхөрт гарч, Англид иржээ. Тэр үеийн дээдсийн бүлгийнхний адилаар Женни өөрийн хүүгийн хүмүүжлийг асрагч нарт даатгаж, хүүхэд байхад нь түүнд нэлээд хөндий ханддаг байсан ч, сүүлд нь бие биедээ сайн эх, хүү болцгоожээ.
Владимир Лениний эх- Мария Александровна Бланк

Санкт-Петербург хотод төрсөн бөгөөдмаш сайн боловсролтой болж, хэд хэдэн хэл мэддэг байжээ. Мария Александровна нөхөрт гараад найман хүүхэд – дөрвөн хүү, дөрвөн охин төрүүлсэн байна. Сүүлд нь нөхөр нь нас барж, гэр орныхоо бүхий л ажлыг өөрөө үүрэхэд хүрчээ. Дөрвөн хүүхэд нь хувьсгалчид болсон байна. Хүү Владимирынхаа үйл ажиллагааг дэмжиж, гадаадад байхад нь түүн дээр хоёр ч удаа очиж байжээ.
Жон Кеннедигийн эх- Роуз Фицжеральд

Нөхөр нь түүнийг найман жил эргүүлсний эцэст1914 оны аравдугаар сарын 8-ндтүүнтэй гэрлэжээ.Роза, Жозеф хоёр есөн хүүхэдтэй байж. 1969 оны есдүгээр сард нөхөр нь нас барсан байна. Харин өөрөө уушигны хатгалгаа нь хүндэрснээр 1995 оны нэгдүгээр сарын 22-нд 104 насандаа нас баржээ.
Франклин Рузвельтийн эх – Сара Делано
Франклиныг бага байхад нь тэднийхэн Европоор их аяладаг байсан бөгөөдтиймээс ирээдүйн ерөнхийлөгч гадаадын хэд хэдэн хэл сурчээ.
Адольф Гитлерийн эх- Клара Пельцль

Австрийн эзэнт улсад төржээ.Сургуулиас гарсны дараа 13 настайдаа Алоисын гэрийн үйлчлэгч болсон байна. Клара түүний бүл дүү бөгөөд нэг эхтэй дүү бүсгүйнх нь охин ажээ.Алоис Кларагаас 23 насаар ах байсан байна. Тэр нөхрийнхөө хэлснийг даган, гэр орны ажлаа үнэн голоосоо, сайтар хийж, сүмд очиж мөргөл үйлддэг байжээ.Олон жилийн дараа ч тэр өөрийгөө хүний эхнэр болсон гэдэгт үл итгэн, нөхрийгөө “Алоис ах” гэдэг байсан гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ