Хүүхдийн баяраар ХААХ ЗАМУУД

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын автозамын хөдөлгөөнийг 11.00-16.00 цагийн хооронд хаана гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ жил Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол хүүхдүүд сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд төв талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангахын тулд ийн зам хааж байгаа аж.

Мөн хүүхдүүд оролцсон явган парад болох тул Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ