Зам тээврийн ослоор амь үрэгдсэн хүүхдүүдийн 88.9 хувь нь асран хамгаалагчтайгаа явж байсан гэв

Улсын хэмжээнд 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 18 хүүхдийн амь нас хохирч 46 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүүхдийн тоо тавин хувиар өсч,гэмтсэн хүүхдийн тоо 16,4хувиар буурсан байна.

Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүүхдийн 16 буюу 88.9 хувь нь эцэг эх асран хамгаалагч нарынхаа хараа хяналтанд хамт явж байхдаа, тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ, орон нутгийн замд амь насаа алдсан байдаг.Харин гэмтсэн хүүхдийн 50 хувьнь харгалзах хүнгүй ганцаараа, 9.7 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.

Урин дулааны улиралдхүүхдүүд унадаг дугуй, ролик, скүтерээр замын хөдөлгөөнд оролцохоос гадна хараа хяналтгүйзамын хөдөлгөөнд оролцох,тээврийн хэрэгслээр зорчихдооавто машины цонхоор толгой гараа гаргах, зогсож явах зэрэг томчууд бидний хайхрамжгүйбайдлаас шалтгаалан амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.

Ерөнхий боловсролын сургуулийнзуны амралт, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрэцэг эх, асран хамгаалагч та бүхэнхүүхэд дээ тавих хараа хяналтыг сайжруулж бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэх, эрсдэл бүхий зам талбайдхараа хяналтгүй тоглуулахгүй байх,хүүхдийн өөрсдийнх ньбуруу дадал, зуршил нь хүүхдэдямар хор уршиг аюул эрсдлийг дагуулдаг тухай мэдээллийг өгч чадснаар та өөрийн хамгийн хайртай үр хүүхдээ гарч болзошгүй осол гэмтэл, эрсдлээсхамгаалж чадах болно.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ