Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс маргааш буюу "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Харин Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.
Мөн Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ