УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би Төрийн ордноос гарахгүй

нөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж дууслаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд тухайн асуудалтай холбоотой асуулт, хариулт авч байх үед УИХ-ын гишүүн С.Жавхлан “Та нар намайг ажлаа хийдэггүй гэлээ. Тэгвэл би өнөөдрөөс Төрийн ордноос гарахгүй, өрөөндөө суухаар шийдлээ. Эрх баригч намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй.

Маргааш хүүхдийн баяр болно. Шаардлагын хариуг өгөхгүй бол хүүхдүүд маань баяраа аавгүй тэмдэглэх болж байна. Та нарын хэлэлцэж байгаа асуудлыг би мэдэж байна. Хэлэлцэж байгаа асуудал чинь олигтой юм биш байна. Би өрөөндөө очиж суулаа, ажлаа таслаагүй шүү. Энэ дашрамд Монголын үрс маш олон болтугай гэж ерөөе” гэсээр чуулганы танхимыг орхин гарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ