С.Мөнгөнчимэг: Эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор тусгасан

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа

-Саяхан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэх алхамаасярилцлагаа эхлэх үү?

- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын хуралдаанаар энэ оны 4-р сарын 26-ндбаталсан юм.Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ.Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн асуудал мэтөрөөсгөлөөр ханддаг хандлагабий.

Түүнчлэнэрэгтэй, эмэгтэй,хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, баян, ядуу,өндөр албан тушаал хашдаг, хашдаггүйгэх мэтчилэн ангилжүзэж байгаач юм биш шүү дээ. Харин та болон таны эхнэр, нөхөр улс төр, эдийн засаг, нийгэм, гэр бүлийн харилцаандаа тэгш эрхтэй оролцох, тэгш оролцооны үндсэн дээр үр шимийг нь тэгшхүртэх, эргээд хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах асуудал юм. Өөрөөр хэлбэл жендэр бол эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн ийм байх ёстой гэсэн уламжлагдсан хандлага, ойлголт түүхэн явцад өөрчлөгдөж байгааг хэлээд байна.Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүний биологийн ялгаатай байдлыг бол хөндөхгүй ш дээ.Тиймээс лЗасгийн газаролон нийтийн жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, басЖендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх гэж энэ хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг дэмжинэ.Эрэгтэйчүүдэд тусгайлан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно.

Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана гээд тоотойхон хэдийг нь дурдая.

-2021 онд гэхэд ямар үр дүн гарна гэж төлөвлөсөн бол оо?

-Мэдээж гарах үр дүнг тооцохгүйгээр, хэтийг харсан төлөвлөлтгүйгээр, тодорхой дэвшүүлсэн зорилтгүйгээр хөтөлбөр батлахгүй шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хуулийн хэрэгжилтийг хангах, улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахадтодорхой ахиц,үр нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Тухайлбал, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөнө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн албан хаагчдын манлайлал бий болногээд л.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүү, төсвийг хэрхэн шийдэх вэ?

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийгэрхэлсэн салбар, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шааардагдах хөрөнгийг жил бүрийн үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгахаар заасан байгаа. Мөн олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөртхамруулах замаар санхүүжүүлэхээр тусгасан.

-Өмнө нь ийм хөтөлбөртэй байсан уу эсвэл анх удаа хэрэгжүүлэх гэж байна уу?

-Байлгүй яахав. 2002 ондЖендэрийн тэгш байдлыг хангаханхны үндэсний хөтөлбөрийг баталж, Монгол Улсын хөгжлийн үе шаттай уялдуулан 2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин дараагийнх нь саяхан батлагдсан хэрэг.

Цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл дэх хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлалыг арилгах,эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын түвшинг дээшлүүлэх гээд зайлшгүй анхаарах, шийдэх асуудлууд бишгүй байна.Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжиснээрулсорны хөгжлийг хурдасгана. Басдундаж давхарга хүчирхэгжиж, хүрээгээ тэлнэ.

Ингэхийн тулд яах ч аргагүйэрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахадтулгарч байгаа бэрхшээлийг арилгаж, тэдний идэвхтэй хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Гэр бүл бат бэх , эхнэр, нөхөр хоёулаа орлоготой, сэтгэл ханамж дүүрэн байвал тэр айлд өсч байгаа хүүхэд ч аз жаргалтай байж чадна.

Тиймээс лжендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтМонголын гэр бүлд, цаашлаад нийгмийн хөгжилд, улс орны ирээдүйд зайлшгүй чухал болоод байгаа юм.

-Манай улс нэлээд хэдэн жил дуншиж байж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон. Энэ хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Тиймээ.Манай улс одоогоос зургаан жилийн өмнөЖендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасанхуультай болсон.Хууль, эрх зүйн орчны хувьд нэг том алхам урагшилсэн гэсэн үг.

Харин хэрэгжилт нь тааруухан, учир дутагдалтай зүйл цөөнгүй бий.Засгийн газраас Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын дунд хугацааны стратеги, төлөвлөгөөгбатлан 2013-2016 ондхэрэгжүүлсэн юм билээ.

Энэ дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөндТББ-аар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэдхэрэгжилт нь 60,1 хувьтай гарсан. Яагаад ийм хангалтгүйхэрэгжсэн талаар хэд хэдэн шалтгаантай.

Юуны түрүүнд хуулийг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний хувьд дутагдалтай. Бас нийгэм дэх жендэрийн талаарх хэвшмэл ойлголт хавтгайрсан. Түүнчлэнтөрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагынхувьдхуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл сулбайна гэсэн дүгнэлт гарсан.

Иймээс л өмнө хэрэгжүүлсэнхөтөлбөр, стратегийнсайн туршлагыг нь цаашдаа үргэлжлүүлж хэрэгжүүлэх, доголдоод хэрэгжээгүйг нь сайжруулах, нэмэлт зохицуулалтыг шинээр тусгаж шинэчлэн боловсруулсан.

-Та жендэрийн асуудал гэхээр эмэгтэйчүүдэд хамааралтай юм шиг буруу хэвшмэл ойлголт нийгэмд түгсэн гэж хэллээ. Үүнийг өөрчлөхийн тулд хэрхэх вэ?

-Шинэчилэн баталсанхөтөлбөртсургалт, сурталчилгааны ажилд онцгойлон анхаарахаар тусгасан байгаа. Олон нийтэд түгсэн буруу хандлага, өрөөсгөл байр суурь, тогтсон ойлголтыг өөрчлөхөдолон талын оролцоо хамгаас чухал.

Ер нь жендэрийн асуудал ганцхан яам, Жендэрийн үндэсний хороонд хамаатай юм биш, хүн болгоны бас салбар дундын зохицуулалт шаардсанбүх байгууллагуудын анхаарал хандуулж байж шийдэгдэх юм.

Зөвхөн Засгийн газар, салбарын яам, харьяа агентлаг хийх юм шиг хандвал дорвитой ахиц гарахгүй. Харин улсын хувийн гэлтгүй бүх байгууллагууд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхан овоо хараандаа авбал хэвшсэн ойлголтыгбогино хугацаанд өөрчилнө гэж итгэж байгаа. Уг нь жендэрийн мэдрэмжтэй бодлого,төлөвлөлт нь олон зүйлийн оночтой шийдлийн гол зангилаа юм шүү дээ.

-Хамгийн энгийн жишээ татья л даа. Эмэгтэй хүний цалин эрчүүдийн авах цалингаас хамаагүй доогуур байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тэгэхлээр энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цалингийн зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авах уу?

- Ижил үнэ цэнэ бүхий ажил хөдөлмөрт тэгш цалин хөлс тогтоон олгох үнэлгээний аргачлал боловсруулахаархөтөлбөрт тусгасан байгаа.

Цалингийн зөрүүний хувьд ялгаатай асуудал бий. Жишээлбэл,төрийн байгууллагадижилхэн алба хашиж байгаа эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн хувьд цалингийн зөрүү гэж байхгүй.

Хувийнхэвшлийн салбарт яг адилхан ажлын байран дээр адилхан ажил үүрэг гүйцэтгэж байгаа хэрнээ цалин нь зөрүүтэй байгаа. 2015 оны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын сарын дундаж цалин эмэгтэй хүнийх 760.7 мянган төгрөг, эрэгтэй хүнийх 856.0 мянган төгрөг байна.Цалингийн зөрүү нь 95.3 мянган төгрөг байна гэсэн судлагаа гарсан.

Ийм болохоор чөлөөндөө гарахаарч тэр тэтгэврийн хэмжээ ньзөрүүтэй. Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан хугацаагаараа тэтгэврийн хэмжээ бодогддог. Дээрээс нь эмэгтэйчүүдхүүхэд төрүүлэх, хүүхдээ харах, асрамжлах гээд эрчүүдтэй харьцуулахад ажилласан жил нь цөөн байх тохиолдол ч бий.

Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүний цалин, тэтгэврийн зөрүүг ойртуулах, өөрчлөх талаарЗасгийн газраас бодлого хэрэгжүүлж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх.Жишээ нь цалинтай ээж хөтөлбөр гэх мэтчилэн. 3 нас хүртэл хүүхдээ асрахад тухайн ээжийн нийгмийн даатгалыгулсаас төлөх, ажилласан жилийг нь тасалдуулахгүй байх зэрэг зохицуулалт оруулсан. Мөн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг1,5 жилээр нэмж тооцохоор болж байгаа.

-Энэ хөтөлбөрт эрчүүдийн асуудлыг тодотгож оруулсан уу. Наслалтынхувьд эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд хамаагүй доогуур төдийгүйнас баралтаараа ч тэргүүлсээр байна. Салбарын яамны хувьд энэ хүрээндямар дорвитой бодлого хэрэгжүүлэх вэ?

- Улсын хэмжээнд жилд дунджаар 17 000 хүн нас барж байгаагийн 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад, 10 000 хүн тутамд эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна.Манай улсын эрэгтэй хүний дундаж наслалт бол эмэгтэйчүүдээсээхамаагүй доогуур.Бараг 9 -10 жилээр зөрүүтэй.

Үүнийучир ньэрчүүд зөв амьдралын хэв маяг төлөвшүүлж чадахгүй, эрүүл мэнддээ анхаардаггүй гээд олон учир шалтгаантай. Энэ асуудалд онцгой ач холбогдол өгч эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоорэрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор хөтөлбөрт оруулсан.

Энэ хүрээнд бүх аймаг, дүүрэгтэрчүүдэд зориулсан тасаг, кабинет байгуулж ажиллуулахаар тусгаад байна.

Мөн улсын хэмжээнд эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх оролцоо, үнэлэмж хандлагад суурь судалгаа хийхээртусгасан байгаа. Энэсудалгаа нь цаашид эрэгтэйчүүдийн талаар төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох, хүйсийн эрх тэгш харилцааг нийгмийн хөгжилд тэнцвэртэйгээр хангахад чиглүүлэх гол луужин нь болох байх гэж найдаж байгаа.

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлж байгаа эсэхийг төрийн байгууллагын түвшинд үнэлээд дүгнэх юм байна.Харин хувийн хэвшилд жендэрийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэрхэх вэ. Тэднийгдэмжсэн хөшүүрэгтэй болгох уу эсвэл?

Аймаг, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх жендэрийн дэд хөтөлбөрийг батлан, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв баталж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн идэвх санаачлагыг дэмжин хамтран ажиллахаар тусгасан байгаа.

Үүний хэрэгжилтэдхяналт тавих, үнэлгээг хэрхэн хийх талаар ч тодорхой. Тэгэхээр өөрийн чинь хэлдэг шигтөрийн байгууллагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх нь хүндрэлтэй биш юм.

Харин хувийн хэвшлийн байгууллаын хувьд хүндрэлтэй. Үүнийг заавал хэрэгжүүл, мөрд гэж тулгах боломжгүй. Гэхдээ төрийн байгууллагаас эхлээдманлайллыг бий болговолхувийн хэвшилд чгэсэн энэ асуудлыг анхаарч эхлэх болов уу.

Азийн хөгжлийн банк манай яам хамтран 2016-2018 онд хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд уул уурхай болон хөдөө аж ахуйн чиглэлийн 2 аж ахуйн нэгжийн бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх чиглэлээр удирдамж боловсруулах, турших үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа. Энэ хүрээнд тодорхой үр дүн гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Мөн хувийн хэвшил, ажил олгогч, бизнесийн байгууллагын нэгдсэн холбоотой хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэмжих санхүү, эдийн засаг, бизнес, техник технологийн хөшүүргийг тодорхойлохоор, тэдгээрийг сурталчлах асуудлыг үндэсний хөтөлбөрт тусгасан байгаа. Цаашид дээрх аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, урамшуулах хөшүүргийг бий болгох чиглэлээр бодлогын шинж чанартай алхамуудыг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлага бол гарч ирж байгаа.

- Ер нь жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарна гэжцогцоор нь харж байгаа вэ?

-Энэ асуултанд жишээ татаж яривал илүү ойлгомжтой байх. Хууль хүчнийбайгууллагад голдуу эрэгтэй хүмүүсажилладаг. Тэдний ардэхнэр, хүүхэд гээдгэр бүл нь бий. Салбарын яам, Цагдаагийн ерөнхий газар, хууль хүчний байгууллага ньжендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхдээ зөвхөн албан хаагчдаа бишар тал болж байгаа гэр бүл рүү нь чиглэсэн бодлого, үйл ажиллагааг давхар явуулах учиртай.

Ингэжбайж тэр хүний ар гэрийн амьдралд нөлөөлнө. Хилийн заставт тушаалаар томилогдсон хилчин байлаа гэж бодоё.Заставт очоод 4-5 жил ажиллахад тэр хүний өөрийнх нь ажиллах орчин нөхцөл чухал.

Гэхдээ хүүхдийг ньсурдаг сургуультай,эхнэрийг нь ажилтай байлгахад анхаарч байж л тэр гэр бүл асуудал багатай, аз жаргалтай, элэг бүтэн байж чадна.

Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй гэж аль нэгийг ньдөвийлгөхгүй, орхигдуулахгүй цогцоор нь харжасуудлыг шийдэхийг лжендэрийн мэдрэмжтэй бодлого гэж хэлээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ