Хакүхо 500 хүүхдэд бэлэг гардууллаа


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хүүхдүүдэд Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол "Хөхөө Намжил" домгоос сэдэвлэсэн дуурийг тоглолоо.
Мөн энэ үеэр Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал 500 хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зорилтот бүлгийн хүүхдүүд тэр дундаа асрамж халамжийн төвд амьдарч буй 200 орчим хүүхдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нийт гишүүдтэй нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ