Улаанбаатарт: Түр зуурын бороо орж, үдээс хойш сэрүүснэ

Өнөөдөр Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр Улаанбаатар хотод өдөртөө 19-21 хэмийн дулаан байх бол шөнөдөө 14-15 хэмийн дулаан байна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бороо орохгүй боловч өдөртөө түр зуурын бороо орох магадлал ажиглагдсан, үүлэрхэг байх хандлагатай байна.
УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР:
08:00 цагийн байдлаар 14 хэм дулаан
09:00 цагийн байдлаар 17 хэм дулаан
10:00 цагийн байдлаар 18 хэм дулаан
11:00 цагийн байдлаар 19 хэм дулаан
12:00 цагийн байдлаар 19 хэм дулаан
13:00 цагийн байдлаар 19 хэм дулаан
14:00 цагийн байдлаар 18 хэм дулаан
15:00 цагийн байдлаар 18 хэм дулаан
16:00 цагийн байдлаар 17 хэм дулаан
17:00 цагийн байдлаар 16 хэм дулаан
18:00 цагийн байдлаар 16 хэм дулаан
19:00 цагийн байдлаар 15 хэм дулаан
20:00 цагийн байдлаар 14 хэм дулаан
21:00 цагийн байдлаар 12 хэм дулаан
22:00 цагийн байдлаар 10 хэм дулаан байна.
Энэ өдөр нар 20:43 цагт шингэж, үдээс хойшоос эхлэн сэрүүсэх төлөвтэй байгаа тул уншигч та бяцхан хүүхдүүддээ гадуур хувцас авч гэрээсээ гараарай. Мөн энэ өдрийг та хүүхдүүдийн хамтаар гадуур гарч тэмдэглэхээр болсон бол наршихаас хамгаалах малгай, шүхэр зэргийг бэлдэж, нарны хүчтэй тусгалд удаан байж биеэ хямраах, хордлого авах зэргээс сэргийлэх хэрэгтэй. Зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй гэдгийг санаж гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй.
Хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх, наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглээрэй. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж, шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгахыг зөвлөж байна. Мөн баярын өдөр хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарч байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг билээ.
-ӨНӨӨДӨР БУСАД НУТГААР-
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Эхийн гол Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус, бусад нутгааршөнөдөө 10-15 градус, өдөртөө сэрүүсч 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 0-5 градус, бусад нутгаар3-8 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ