Петербургийн олон улсын эдийн засгийн форум нээгдэв

Олон улсын эдийн засгийн форум Санкт-Петербург хотод ажлаа эхлэж, зургаадугаар сарын 1-нээс 3-нд их хурал-үзэсгэлэнгийн “Экспофорум” төвд үргэлжилнэ. Форумд оролцож буй зочид шахуу хөтөлбөрөөр ажиллах юм. Тодруулвал, 3 өдрийн хугацаанд 100 гаруй арга хэмжээ зохиогдох бөгөөдОросын ерөнхийлөгч Владимир Путин болон бусад орны удирдагчдын оролцсон бүгд хуралдаан гол үйл явдал болно.Форумын хүрээнд соёлын янз бүрийнарга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж, тухайлбал театрын тоглолт, концерт, хүлээн авалт, буяны арга хэмжээ, үзэсгэлэн, экскурс зохион байгуулагдах юм.
Зургадугаар сарын 1-ний пүрэв гарагт Оросын ерөнхийлөгч Владимир ПутинПетербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд олон улсын мэдээллийн агентлагуудын тэргүүн нартай уулзаж, тэдний тавьсан асуултад хариулав.

Курилын арлыг цэрэг зэвсэггүй болгохтухай асуултад Путинхариулахдаа, “цэргийн чадавхиа зузаатгаж байгаа нь Оросын санаачилсан зүйлбиш” гэж мэдэгдэв. Хил хязгаараа бэхжүүлж байгаа ньбүс нутаг дахь үйлдлийн эсрэг аргагүйн эрхэнд авахад хүрчбуйхариу арга хэмжээ юм. Америкпуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ зузаатгаж, ийм систем Өмнөд Солонгост нэгэнт ирчихээд байгаагОрос улс хайхрахгүй байх бодолгүй байна гэж ерхөнхийлөгч хэлжээ.
Америкийн ийм систем хүрээгээ тэлж байгаа нь манай орныг зэвсэглэлээр хөөцөлдөхөд түлхэж байгаа юм гэж Путинмэдэгдэв.Хэрвээ Курилын арал Японых болвол, энд америкийн цэргийг байрлуулна, АНУ, Японы гэрээнд, түүнчилэнтэдний гарын үсэг зурсан протоколуудад ингэж тэмдэглэсэн нь бий гэж төрийн тэргүүн дурджээ.“Эдгээр протоколыг бидэнд үзүүлэхгүй байгаа ч, бид агуулгыг нь мэдэж байна. Би одоо нарийн ширийн зүйлийг тоочихгүй, гэхдээ л энэ нутагт америкийн цэрэг байрлах боломж бий” гэж Путин тэмдэглэжээ.
1956 онд хоёр орон тунхаглалд гарын үсэг зурж, найрамдлын гэрээ байгуулсан нөхцөлд хоёр арлыг Японд шилжүүлэх боломжтойг заасан юм. Гэтэлцаашдын хэлэлцээ үр дүнд хүрээгүй юм.
Оросын хакеруудОрос улс Өрнөдийн сонгуулийн дүнд нөлөөлж болох хакерын халдлагадогт холбогдолгүй гэж Путин мэдэгдэв.“Ямар ч хакерууд өөр орны сонгуулийн кампанит ажлын явцад ноцтой нөлөөлнө гэж юу байхав гэдэгт би гүнээ итгэлтэй байна”. Орос улс төрийнтүвшинд ийм ажил явуулдаггүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Өрнөдийн улстөрчид оросын хакеруудыг сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцдог хэмээн байнга буруутгадаг.Орос улс чиймэрхүү нотолгоог байнга няцаадаг юм.
Орост дайсагнан хандах үзэлПутин энэ тухай ярихдаа, Орост дайсагнан хандах явдал “хэрээс хэтэрч” байна гэж мэдэгдэв. Олон туйлт ертөнц батжин тогтож байгаагаас ингэж байгаа бөгөөд харин дэлхийн энэ байдал нь монопольтнуудадтаалагдахгүй байгаа юм гэж тэр хэлжээ. “Зарим орон юмуу хэсэгбүлэг оронолон улсын эрх зүйн хэм хэмжээнд үл нийцсэн элдэв үйлдэл хийж, түүний дотор эдийн засгийн шинжтэй арга хэмжээ авахдаа, Орос улсыг тогтоон барьж,үндэсний ашиг сонирхолоо хангах гэсэн түүний хууль ёсны эрмэлзлэлийг тогтоон барихаар санархаж эхлэсэн юм” гэж Путин мэдэгдсэн байна.
Орос улс өөрийн эрхийнтөлөө тэмцдэг, гэтэл тус улсыг тогтоон барихаар санаархаж байна, харин ийм санаархал санасанд ньхүрэхгүй байгаа юм гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ. “Бидэнд тодорхой хохирол учруулж байгаа нь мэдээж. Гэхдээ ийм бодлогыг санаачласан орнуудад ч хохирол амсаж байгаа юм” гэж Путин дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ