12 настай охин авъяастнуудын шоуны шүүгчдийг алмайруулж орхив
12 настай Дарси Линн Фармерохин америкийн телевизийн “Americaʼs Got Talent” шоуны тайзнаа Петуния гэдэг тоглоомон туулайныхаа хамт дуулжээ. Охины тоглолт шалгаруулах шүүгч нарын сэтгэлийг маш ихэд хөдөлгөж, Дарси Линнийг тэмцээний хагас шигшээд шууд шалгаруулсан байна.Tелевизийн NBC компанийн хуудсанд тавдугаар сарын 31-нд тавьсан Дарси Линнийн тоглолтын дүрс бичлэгийг 120 сая гаруй хүн үзжээ.
Ичингүйрэлээ нуухын тулд хүүхэлдэйтэй хамт дуулна гэж охин тайзнаа гаргахын өмнө тэмцээнийг зохион байгуулагчдад ярьсан байна.Тэр хөгжмийн зохиолч Жорж Гершвиний алдарт “Summertime” эвлүүлгийг хүүхэлдэйнхээ хамт дуулжээ.
Үзүүлбэр дууссаны дараа үзэгчид суудлаасаа босон, бяцхан дуучинд талархан алга ташицгааж, харин шалгаруулах шүүгчдийн нэг нэрт попдуучин Мелби ухаангүй баярлаж, нэг өрсөлдөгчийг хагас шигшээд шууд шалгаруулах эрхийг тэмцээний туршид шүүгчдийн нэгэнд ганцхан л удаа олгодог“алтан товчлуурыг” даржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ