Мөнгөлөг цаасанд ороосон хоол аминд халтай гэнэ

Хоол хийхэд мөнгөлөг цаас хэрэглэх нь эрүүл мэндэд нэн аюултай үйлдэл мөн. АНУ-ын эрдэмтэд ингэж үзэж, үүнийгээ тусгай судалгааны дүнгээр нотложээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, ийм цаасанд мах, загасны мах юмуу ногоо бэлтгэх үед хоолонд хөнгөн цагаан болон бусад хортой нэгдэл хуримтлуудаг химийн аюултай урвал явагддагбайна. Тиймээсийм хоол идэхэд ихээхэнхордох эрсдэл байдгийг шинжээчид анхааруулж байна.

“Хөнгөн цагаан бол маш хортой бодис. Тэгэхлээр, мөнгөлөгцаас гал тогооны өрөөнд байх учиргүй.Манай шинжээчид үүнийг нотлож байна.Жишээлвэл,мөнгөлөгцаасанд ороож,цахилгаан зууханд дөчин минутшарсан үхрийн махандхөнгөн цагаан шарахаас өмнөхийг бодволгурван зуун наян хувиар их болдогбайна.Хэрвээ хөнгөн цагаан шингэсэн бүтээгдэхүүн байнга хэрэглэвэл,маш аюултай хордлого авч мэднэ” гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна.

Туршилтын үер янз бүрийн махыгногоо, давс болон усхэрэглэн боловсруулжээ.Түүнчилэн мэргэжилтнүүд температурын янз бүрийн горимыг шалгаж, дараа нь хоолноос дээж авсан байна.

Тийнхүү хөнгөн цагааны аюултай нэгдлүүд хоолонд орж, улмаар хүний биед шингэдэг аж.

Янз бүрийн амтлагч нэмэх нь маханд энэ металл шингэх явдлыг идэвхижүүлдэг байна.Лимоны шүүс юмуу томатны сүмстэй бүх хоол ийм бодис их хэмжээтэй агуулж байсан байна. Хөнгөн цагаан нь тухайлбал, давсагны салст бүрхүүл үрэвсэх, цус багадах өвчин үүсгэж, түүнчилэн элэг, бөөр болон ясыг гэмтээж болох юм.Үүнээс гадна, хөнгөн цагаандхордох нь судлаачдын таамаглаж байгаагаар, Альцгеймерийн өвчин тусах нэг шалтгаан болж мэдэх ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ