АНУ виз хүсэгчдэд тавих шаардлагаа өндөрсгөжээ

Д.Трампын засаг захиргаанаас виз хүсэгчдэд тавих дүрэм журмаа чангатгасан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Шинэ дүрмээр тухайн виз хүсэгч нь сүүлийн таван жилд тасралтгүй ашигласан нийгмийн сүлжээн дэх хаягаа заавал бичсэн байхыг шаардах юм байна.
Түүнчлэн сүүлийн 15 жил хаана ажиллаж байсан, ажил эрхлэлтийн байдал, аль улс оронд зорчиж байсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Консулын газруудшаардах гэнэ.Виз хүсэгчид анкет бөглөхдөө дээрх асуултад хариулахгүй байж болох юм байна. Гэвч хариулаагүй тохиолдолд виз олголт удаашрах эсвэл цуцлах магадлал өндөр гэж онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ