“Мазаалай” хиймэл дагуулын нислэг хойшлогджээ

Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай” өнөө өглөө 05:50 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөрөх байсан. Тодруулбал, АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн ”Falcon 9” пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон улсын Сансрын станцруу хөөрөх ёстой байсан юм.

Гэвч борооны улмаас нислэг хойшлогджээ. Дараагийн нислэгийг энэ сарын 4-нд буюу ням гарагийн өглөө05:05 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

1981 оны гуравдугаар сард буюу сансарт Монгол хүн анх ниссэн цагаас 36 жилийн дараа бид сансар өөд хийсэн хоёр дахь чухал алхамаа хийх гэж байгаа нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ