Зургадугаар сарын 5-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, салхи говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Маргааш зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 2-нд говийн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
06 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Эхийн гол Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө сэрүүсч 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ