Гаалийн байцаагчдад холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан өнөө өглөө үргэлжилэлээ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ лхагва гаригт эхэлсэн бөгөөд бүхэл өдөржин хуралдаж орой түр завсарласан. Өчигдөр бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд ийнхүү өнөөдөр үргэлжлүүлэн шүүж эхэлсэн байна. Дээрх 36 шүүгдэгчийн хувьд 8 нь гаалийн байцаагч байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ