“Приус 20” автомашин тодорхойгүй шалтгаанаар осолджээ

Өнөөдөр өглөө 11:00 цагийн орчимд "Приус 20" маркийн автомашин өнхөрч дээшээ харсан осол гарсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэхь “Сод Монгол” ШТС-ын дэргэд энэхүү осол гарсан бөгөөд өөр машинтай мөргөлдөөгүй, харин гэнэт замаас гарч осолдсон гэх мэдээлэл байна.

Осол хэргийн шалтгааныг тус дүүргийн Замын цагдаагийн алба хаагчид тогтоохоор шалгаж буй. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Жолооч нар та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ