“Өргөө” амаржих газарт дурангийн мэс засал хийдэг боллоо

“Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрджээ. Энэ талаар тус газрын дарга “Австрали улсын буцалтгүй тусламжаар 500 сая төгрөгийн өртөг бүхий аппараттай болсноор өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдлээ” хэмээн ярьсан байна.
Өнөөдрийн байдлаар тус амаржих газар эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыниж бүрэн нэг аппараттай. Дурангийн мэс заслыг 2009 оноос хийж байгаа аж.
Дурангийн мэс заслын иж бүрэн аппарат, дагалдах тоног төхөөрөмж, хэт авиан аппарат, нярайн дулаацуулах ширээ болон шарлагын аппарат, умайн хүзүү дурандах кольпосколи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг Австрали улсын эмч нарын кибеле багаас хандивлажээ.
Түүнчлэн эмчилгээний тоног төхөөрөмж гардуулахаар болсон бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд шаардлагатай эдгээр төхөөрөмжийн замын зардлыг нийслэлээс шийдвэрлэж өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ