Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 6-нд болно

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 6-ны өдөр болохоор тов нь гарчээ. Уг зөвлөгөөнөөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.
Улсын Дээд шүүхээс цэцийн гишүүнд гурван хүний нэрийг дэвшүүлдэг. Үүний нэг нь Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаа байсан юм. Тэрээр өнгөрсөн онд ажлаасаа чөлөөлөгдсөн /УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар/ билээ.
Зургаадугаар сарын 6-нд болох хурлаараа ийнхүү ажлаасаа чөлөөлөгдсөн гишүүний оронд нэг хүнийг нэр дэвшүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ