АНУ-ын засгийн газар ОХУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх бодолтой байна

АНУ стратегийн тогтвортой байдлын асуудлаар Оростой яриа хэлэлцээгээ сэргээхийг хүсч байна. Америкийн ерөнхийлөгчийн тусгай туслах Кристофер Форд Вашингтон хотод Зэвсэглэлд хяналт тавих холбооны хуралдаан дээр ингэж мэдэгджээ.

“Ингэх нь талууд өргөн хүрээтэй асуудлаар ямар байр суурьтай байгааг илүү сайн ойлгоход туслана хэмээн бид найдаж байна” гэж тэр тодруулан тайлбарласан байна.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин түрүүнд нь баасан гарагт Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ,Орос, АНУ-ын харилцаа хүйтэн дайны үеэс хойш хамгийн их дордсоныг дурдсан юм. Оросын төрийн тэргүүн хоёр орны хооронд яриа хэлэлцээ сэргээхэд туслахыг америкийн бизнесийнхэнд уриалжээ.

Оросын тал америкийн ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ, гэхдээ амжилтад хүрэхийн тулд хоёр тал нухацтай мэрийх хэрэгтэй гэжонцлон тэмдэглэсэнбайна.

Ингэхдээхоёр талын харилцааг хэвийн болгох нь ОХУ, АНУ-ын эрх ашигт нийцнэ гэж Путин хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ