НӨАТ-ын азтануудад батламж гардуулна

Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг'" энэ сарын 7,8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.Өдөрлөгийн үеэр татварын албанаас дараах арга хэмжээг зохион байгуулна.

  • 'Татвар төлөгч танд зөвлөе' татварын албадын үйлчилгээ;
  • ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль /ebarimt.mn/-ийн сургалт;
  • АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
  • Явуулын 'Авто оношлогоо'-ны үйлчилгээ
  • Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
  • Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
  • Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд 'Батламж' гардуулах ажиллагаа;
  • НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах 'Ёслол хүндэтгэлийн ажиллагаа' /Урлагийн тоглолт/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ