Лондонд террорын ажиллагаа үйлджээ

Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, гурван этгээд Лондоны гүүрэн дээр явж байсан хүмүүсийг жижиг автобусаар мөргөсний дараа хажуугаар өнгөрч явсан явган зорчигчид руу хутга барин дайрчээ.Зарим мэдээгээр, халдлагын улмаас 10 орчим хүн амь үрэгдэж, 20 орчим хүн бэртэж, шархадсан байна.

Цагдаагийн ажилтнууд халдлага үйлдсэн гурван этгээдийн хоёрыг нь устгасан бололтой.Одоо гурав дахь этгээдийг эрж хайж байгааг Интерфакс агентлаг мэдээлжээ.

Зургаадугаар сарын 3-ны орой Лондоны гүүрний хавьд маш хурдтай давхиж байсан цагаан өнгийн жижиг автобус хүмүүсийг дайрсныг үүнээс өмнө мэдээлсэн юм.Хэрэг явдал болсон районыг цагдаа нар бүслэж,хэргийн газраас 2 орчим километрийн газраас хүмүүсийг нүүлгэжээ.

Мөн тэр орой Борогийн захын хавьд болон Воксхолл дүүрэгт хүйтэн зэвсэг хэрэглэнхалдлага үйлдсэн байна.Сүүлчийн мэдээгээр, Воксхолл дүүрэгт болсонявдал нь Лондоны гүүрэн дээр болон Борогийн захад болсон хандлагатай холбоогүй ажээ.

Лондоны цагдаагийн байгууллага гүүрэн дээр болсон хэрэг явдлыг террорын ажиллагаа гэж үзэж байна. Тайван,сонор сэрэмжтэй байж, онцгой нөхцөл байдалд “зугад, нуугд, мэдээл” гэсэн схемээр ажиллахыг хууль сахиулах байгууллагынхан хүмүүст зөвлөж байна.

Хэрэг явдалтай холбогдуулан Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй засгийн газрын онцгой хороог өнөөдөр зарлан хуралдуулах ажээ.Тавдугаар сарын 22-нд “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд амиа золиослогч этгээд террорын ажиллагаа үйлдэж, 22 хүний аминд хүрсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ