Ногоон байгууламжид 5.8 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан Улаанбаатар хотод хийгдэж буй тохижилт, ногоон байгууламжийн ажилтай өчигдөр танилцлаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй хот тохижилт, ногоон байгууламжийн ажил 80 гаруй хувьтай явж байгааг тус ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд танилцуулав.

НИТХ-ын дарга Ц.Сандуй болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,Амарын гудамж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд”-ын зүүн тал орчимд хийгдэхтохижилтын ажлын явцтай хамгийн түрүүнд танилцсан юм.Өнөө жилийн хувьд Улаанбаатар хотод нэг наст ургамал тарихаас илүү олон наст мод, бут сөөг тарихаар төлөвлөсөн. Тодруулбал, Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл, замын хоёр талаар мөн Бага тойруу Цэцэг төвөөс Улаанбаатар банкны шилэн барилга хүртэлх замын хоёр талаар, Боловсролын их сургуулиас Хятад элчин хүртэл, мөн Махатма Гандийн гудамжинд гэх мэт газарт 2000 орчим том мод шилжүүлэн суулгах ажил үндсэндээ дуусчээ.

Судлаачид Их,Бага тойруу төв авто замуудын хажуугаар мөнхийн шилмүүст модыг ургуулж чадах юм бол Улаанбаатар хотын агаарын бохирдол 30-35 хувиар буурнагэсэн судалгааны үр дүнг гаргасан гэнэ. Тиймээс жил бүр 2000 орчим шилмүүст модоор нөхөн тарилт хийвэл агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадна гэж нийслэлийэн удирдлагууд үзэж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгааг 5.3 болгоно гэсэн зорилт бий. Энэ чигээрээ жил бүр 2000 орчим шилмүүст модыг ногоон байгууламжийн цогц бодлогоор нөхөн сэргээгээд явбал нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой аж.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ногоон байгууламжийн төсвийг өнгөрсөн жилийнхтэй адил 5.8 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ жилийн хувьд зуны гуравхан сард ургаад үхдэг нэг наст ургамалд өнгөрсөн жилүүдийнхтэй адил хөрөнгө мөнгө ихээр зарцуулахгүй. Харин түүний оронд 4-6 метр өндөр, өвөл, зуны алинд ч мөнх ногооноороо байх эдгээр том модыг авчран суулгаж байгаа” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ