Энэ сард ихэнх нутгаар хална

Зарим нутгаар буюу Баян- Өлгий, Завханы өмнөд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорт дунджаас ахиу, Увсын хойд хэсгээр түүнээс бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас унах нь. Сарын дундуур зарим нутгаар, тухайлбал, Хангай, Хөвсгөлийн уулархаг газраар сэрүүсэж, шөнөдөө гурван градус дулаанаас хоёр градус болж хүйтэрнэ.
Зүүн зүгийн нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаарах нь. Говийн нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 27-32 градус байх гэнэ. Зарим газарт өдөртөө 30-35 градус хүрч халах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ