Монголын “Мазаалай” хиймэл дагуулыг тойрог замд орууллаа

Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг өнөөдөр АНУ-ын олон улсын сансар судлалын NASA-гийн станцаас Монголын цагаар өглөөний 05:50 цагтхөөргөлөө. ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөлюм. Төслийн хүрээндМонгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулж буй юм.
МУИС-ийн залуу эрдэмтэн судлаачдын бүтээсэн анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх аж. Тодруулбал нисч буйорчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыгтодорхойлох юм байна. Улмаархиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ