“Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар жүжигчин Т.Бархүү шалгарлаа.
“Боловсрол суваг” телевиз 10 жилийн ойдоо зориулан “Эндемол Шайн”группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг-2” шоуг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн билээ. “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар олон гайхалтай үзүүлбэрээр биднийг баясгаж үзэгчдийг алмайруулж бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн оролцогч, жүжигчин Т.Бархүү шалгарлаа. Тэрээр шоу эхэлсэн цагаас хойш үзэгчдийг байлдан дагуулж гурван дугаарын ялагч болоод байсан бөгөөд ийнхүү финалын нэвтрүүлэгт алдарт “Aerosmith” хамтлагийн дуучин Steven Tyler болон тайзнаа бут авч шүүгч, үзэгч, оролцогчдоос нийт 54 оноо цуглуулан бусдаасаа хол түрүүллээ.
Т.Бархүү ялагчаар тодорсон торгон агшиндаа “Та нартаа маш их баярлалаа. Хэлэх үг олдоггүй юм байна.Энэ бол амьдралд тохиох ховор боломж. Ийм боломжийг олгож өгсөн Боловсрол телевизийнхэндээ баярлалаа. “Х-Түц” хамтлагийнхандаа баярлалаа. Энэ хорвоод намайг хүн болгож өгсөн ээж, аавдаа маш хих баярлалаа. Аав минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Өнөөдөр энэхүү тайзан дээр намайг та нарт ийм гайхалтай үзүүлбэр үзүүлэхэд дандаа дэмжиж байсан түүнд би хайртай ч зоригтоогоор хайртай гэж тийм ч олон хэлж байгаагүй байх. Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон Одончимэгтээ хайртай шүү. Би та нарынхаа итгэлийг алдахгүй байх болно. Намайг дэмжсэн найз нөхөд, дэмжигч, шүүгч нартаа баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.
“Яг түүн шиг-2” шоуны ялагч Т.Бархүү 20 сая төгрөгийн эзэн болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ