“ИУ” бүлэглэл Лондонд халдлага үйлдсэн гэдгээ хүлээжээ

“Исламын улс” (ИУ) бүлэглэл зургаадугаар сарын 4-ний бямба гарагийн орой Лондонд хүмүүст халдах ажлыг зохион байгуулсан гэдгээ хүлээжээ. Ройтерс агентлаг террористуудын интернэт-ресурсийг иш татан ингэж мэдээлсэн байна.
“ИУ-ын дайчдын отряд Лондонд өчигдрийн хадлагыг үйлдсэн юм” гэж мэдэгдэлд дурджээ.
Машин хөлөглөсөн гурван эрэгтэй Лондоны гүүрийн хавьд явган зорчигчдыг дайрч, дараа нь Борогийн захад очоод, машинаасаа бууж, хүмүүс рүү хутга барин дайрсан юм.Цагдаа нар гэмт этгээдүүдийг устгасан байна.
Сүүлчийн мэдээгээр, халдлагын улмаас 7 хүн амь үрэгдэж, 48 хүн бэртэж, шархаджээ.
Цагдаа нар террорын ажиллагаанд холбогдолтой хэмээн сэжиглэсэн 12 хүнийг саатуулаад байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ