Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:30 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот танхимд “Эдийн Засаг болон Соёлын хөгжилд Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг сэдэвт үндэсний семинар” болно.

11:00 цагт Сүхбаатарын талбайд БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ.10:30 цагт НИТХ-ын дарга Ц.Сандуй СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг гардуулна.

11:00 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цаг Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно.

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11:30 цагт Сонсголонгийн 289.4 у/м гүүрийн Шав тавих ёслол Сонсголонгийн гүүрийн баруун хойд талд болно.

MN-Мэдээллийн төв

11:00 цагт “Алтан хальс-2017” олон улсын индепендент кино наадмын талаарх мэдээлэл хийнэ.

12:00 цагт Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит "Wanpaku Sumo-2017" ” өсвөр үеийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас “Хар тамхины хор хөнөөл-эцэг эхчүүдийн хараа хяналт” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ