Шүтлэгтэй хүмүүс илүү бие сайтай байдаг гэнэ

Шүтлэгтэй хүмүүс тун бие сайтай байдгийг америкийн Вандербильтийн их сургуулийн эрдэмтэдтогтоожээ. Сүм, хийдэд мөргөл үйлдэх нь хүмүүсийн бие махбодид таатай нөлөө үзүүлдэг байна. Шинжээчид нийгмийн дэмжлэгийн төслийн хүрээндсудалгаа явуулсны дараа ийм дүгнэлт хийжээ.
Сүм, хийдэд мөргөл үйлдэх нь стрессийн түвшинг бууруулж, эрүүл мэндийг сайжруулдаг байж болохыг шинэ судалгаа харуулсныг хэвлэлд дурдсан байна. Шүтлэгтэй хүмүүс судалгаанд хамрагдсан шүтлэггүй бусад хүнийг бодвол бие сайтай байжээ.
Тийнхүү шүтлэгтэй байж, мөргөл үйлдэх ньэрүүл мэндийг сайжруулдаг гэсэн таамаглалыг судалгааны дүн нотлож байна.
Хүн оюун бодлоо дайчилж болох тэр газарт очих нь эрүүл мэндэд ашигтай гэж эрдэмтэд ярьжээ. Шашингүйн үзэлтнүүд шүтлэгтэй хүмүүсийн бодвол эрүүл мэндийн хувьд асуудал ихтэй байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ