116 дугаар сургуулийн сурагчид дахин хичээл хаялаа

Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр хичээл хаялт зарласан билээ. Тэгвэл тэд өнөөдөр дахин хичээл хаяжээ.
Сурагчид өмнө нь сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг хичээл хаялт зарлаж, сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй тул ийнхүү дахин хичээл хаялт зарлаж байгаа аж.
Хичээл хаялтад тус сургуулийн ахлах ангийн 5-6 сурагч оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ