Дотооддоо угсарсан анхны галт тэргээ энэ сарын 10-нд хүлээлгэн өгнө

Монгол инженерүүд дотооддоо угсарсан анхны галт тэргээ энэ сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ оны хоёрдугаар сард “Ачааны шинэ вагон угсрах төсөл”-ийг хэрэгжүүлэх 21 тоот тушаал гаргасан. Үүний дагуу ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн галт тэрэг угсрах ажлаа өнгөрсөн сарын 29-нд эхэлжээ.

Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа. Энэ сарын 10-даар таван вагоныг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Монгол инженерүүдийн угсарсан ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай аж.

Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ