Гаалийн байцаагчдыг шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Нэг удаа хойшилсон шүүх хурал өнгөрсөн сарын 31-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 2-ны өдөр бүтэн өдөржин үргэлжилсэн юм. Харин энэ амралтын өдрүүд таарч түр хугацаагаар завсарласан шүүх хурал өнөөдөр 08.30 цагаас эхэлсэн байгаа бөгөөд одоог хүртэл үргэлжилсэн хэвээрээ байна.

Холбогдсон хэргийг тухайд гэвэл, гаалийн байцаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд ногдуулах татварын мөнгийг дутуу тооцох, хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан бусдаас удаа дараа хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгагдсан юм. Өөрөөр хэлбэл дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр шүүгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ