НӨАТ-ын сугалааны азтануудын батламжийг гардуулна


Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тус өдөрлөгийн үеэр татварын албанаас арваад төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал,
-"Татвар төлөгч танд зөвлөе" татварын албадын үйлчилгээ;
-ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, ebarimt.mn бүртгүүлэхэд мэдээлэл өгөх;
-АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
-Явуулын "Авто оношлогоо"-ны үйлчилгээ
-Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
-Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
-Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
-Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд "Батламж" гардуулах ажиллагаа;
-НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах "Ёслол хүндэтгэлийн ажиллагаа" /Урлагийн тоглолт/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ