Шадар сайд НҮБ-ын суурин зохицуулагчтай уулзлаа

Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманыг өнөөдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Беате Транкман Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн V дугаар чуулганы үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөнявдалд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-уудын зүгээс баяр хүргэн, уулзаж буйгаа илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманныг баяр хүргэж буй явдалд талархал илэрхийлж, “Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс цаашид ч дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолсон байна.
НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкман “Монгол Улсын хувьд энэхүү хүндэт өргөмжлөлийг анх удаагаа хүртэж байна.Энэ хүндтэй шагналыг Шадар сайд У.Хүрэлсүх та хүртсэнээр Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч асан Др.СусилоБамбанг Юдоёоно зэрэг олон улсын тавцанд нэр хүнд бүхий хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллах хүндтэй үүргийг хүлээж байна. Энэ нь таны, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахын төлөөх үйл ажиллагаанд ямагт тэргүүн эгнээнд байж, онцгой байдлын албыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулан, тууштай тэмцэгч, үлгэр жишээч байсны үнэлгээ юм” хэмэжээ.
Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманныг баяр хүргэж буй явдалд талархал илэрхийлж, “Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс цаашид ч дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолсон байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулахНҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” хэмээх эрхэм хүндэтгэлийг өмнө нь Дэлхийн тавцанд нэр хүнд бүхий 9 эрхэм хүртэж байжээ.Тодруулбал Индонезийн ерөнхийлөгч асан Сусило Бамбан Юудоёоно, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Кирен Рижижу, Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал асан Кристалина Георгиева, Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чаудхури, Итали Улсын Ром хотын Иргэний хамгааллын газрын дарга Франко Габриелли, Зүүн Африкийн Парламентын дарга асант Абдирахин Хайтар Хажи Абди хүртэж байсан бол өдгөө 10 дахь хүн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болж тэмдэглэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ