Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь гарчээ


Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Үндэсний Их баяр наадмын өмнөх сар буюу зургадугаар сарын барилдаанууд бөх сонирхогчдын анхаарлыг ихээхэн татдаг. Бөхчүүд энэ сард наадмын бэлтгэлээ базааж бөхийн галууддаа гардаг уламжлалтай. Энэ сарын хамгийн эхний барилдаан өнгөрсөн бямба гарагт Нийтийн монгол болон өсвөрийн бөхчүүдийн барилдаанаар эхэлсэн юм.
Харин энэ сарын 10-нд дараагийн барилдаан буюу Чингэлтэй хайрханы хишиг өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно. Мөн зургадугаар сарын 11-нд МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болох аж. Түүнчлэн бүх цэргийн баяр энэ сарын 17-нд болно. Энэ өдөр аймаг цэргийн цолтой бөхчүүд цолоо баталж, ахиулахын төлөө, сумын цолтой бөхчүүд цол авахын төлөө барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ