Гал түймрийг унтраахаар аврах 4 ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна

Хуурайшилт ихтэй байгаа үед иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, гал гарах нөхцлийг үүсгэхгүй байхыг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянзүрхийн 11 дүгээр хороо Залаатын аманд уулын орой хэсэгт түймэр гасан байна. Дуудлага 14:58 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах аврах 4 ангийн бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ