Петербургийн чуулга уулзалтын үеэр 2 их наяд рублийн гэрээ хэлцэл байгуулжээ

Гурван өдөр үргэлжилсэн энэхүү чуулга уулзалт нь “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор явагдсан юм. Чуулга уулзалтын гол үйл явдал нь уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлсэн явдал байв. Уг хуралдаанд гадаадын улс орнуудын удирдагчид, өндөр дээд тушаалын улс төрчид, төрийн албан тушаалтнууд, гадаадын болон Оросын томоохон компаниудын удирдлагууд оролцсон юм.
Чуулга уулзалтад оролцохоор энэ онд 14 000 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Урьдчилан тооцоолсноор, арга хэмжээний үеэр 2 их наяд рублийн үнийн дүн бүхий 386 гэрээ хэлцэл байгуулагдсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков чуулга уулзалтын дүнгийн талаарх хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Энэ форумд 143 орны бизнесийн төлөөлөгчид, олон улсын байгууллагуудын шинжээчид, эрдэмтэд, сэтгүүлчид оролцсон байна.Өнгөрсөн оны чуулга уулзалтын үеэр 72 арга хэмжээ болж байсан бол энэ онд үндсэн 127 арга хэмжээ боллоо. “Чуулга уулзалтын талбарт Германд болох бизнесийн “20”-ийн хуралдаан, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бага хурал болж өнгөрлөө” гэж Ерөнхийлөгчийн зөвлөх мэдээлэв.
Чуулга уулзалтын хүрээнд Оросын ШУА-иас Нобелийн шагналтан зургаан эрдэмтэнтэй хамтран “Шинжлэх ухаан: ирээдүйг тольдох нь” гэдэг нэртэй чуулганыг зохион байгуулжээ.
Петербургийн форумынзочин орноор Энэтхэг улс уригдсан ба тус улсыг Ерөнхий сайд Наренда Моди төлөөлөн оролцлоо.
“АНУ-аас нийтдээ 140 компанийн 560 төлөөлөгч ирсэн. Энэ нь нэг улсаас ирсэн гадаадын бизнесийн төлөөллийн хувьд хамгийн олон нь болж байгаа юм” гэж А.Кобяков дурдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ