Залаатын аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ


Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд өчигдөр 14:58 цагт ой хээрийн түймэр гарсан.Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 63 дугаар анги, нэмэлтээр 10, 14, 35 болон нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, галыг бүрэн унтраажээ.
Нийт 60 алба хаагч Залаатын аманд гарсан ой хээрийн түймрийг 16:40 цагт цурманд оруулсан байна.Онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, түймрийг мод руу алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, түймрийг бүрэн унтраажээ.
Одоогоор түймэр гарсан шалтгааныг дүүргийн Цагдаагийн III хэлтэс шалгаж, үзлэг хийж байгаа аж.
Хуурайшилт ихтэй, хүчтэй салхитай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ