Путин: АНУ бидэнд сөрөг хүчний тухай асуулт тавих эрхгүй

90-ээд оны эхээр Орос орон ямаршуухан байдалтай байсныг би ямагт санаж байх болно. Түүнчилэн Аугаа их эх орны дайнд амссан хохирол, түүний дотор өлсгөлөнгөөр амь үрэгдсэн бүслэлтийн үеийн Ленинградын оршин суугчдыг би хэзээ ч мартахгүй.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин телевизийн NBC сувагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ. Энэ үеэр бас Оросын сөрөг хүчний тухай ярьсан байна.
“Манай сөрөг хүчин цуглаан жагсаал хийдэг, манай хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэвч хэрвээ хүмүүссанаа бодлоо илэрхийлэхдээмөрдөж буй хууль тогтоомж, үйлчилж буй хууль дүрмийг зөрчвөл, хууль сахиулах байгууллагынхан хэв журам сахиулахыг боддог. Манай цагдаа нар харин чбороохой, нулимс асгаруулагч хий,бусад орон, түүний дотор АНУ-д бидний байнга харж байдаг хэв журам сахиулах бусад эцсийн арга хэмжээ хэрэглэдэггүй шүү.
Сөрөг хүчний тухайд гэвэл үү. “Occupy Wall Street” (Уолл стритийг эзлэ) хөдөлгөөнийг эргэн санацгаая л даа. АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан болон тусгай албадтүүнийг бүүр задлаад, байхгүй болгочихсон. Харин АНУ-д ардчилал ямар байгаа билээ хэмээн би асуудаг бил үү? Дээр нь АНУ-д сонгуулийн хууль тийм ч төгс төгөлдөр биш. Гэтэл та нар яахлаараа бидэнд иймасуулт тавьж, ингэхдээбайнга ёс суртахуун номлож, биднийг зааж сургах эрхтэй мэтээр үздэг билээ?” гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ