ОБЕГ: Хачигт хазуулах, могойд хатгуулахаас сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед хөдөө орон нутаг болон ууланд аялж яваад хачигт хазуулах, могойд хатгуулах явдал гарч буйтай холбогдуулан ОБЕГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлж байна.



ТодруулбалӨмнөговь аймгийн Бүсийн Оношлогооны Эмчилгээний Төвийн хүлээн авах тасагт Мандал-Овоо сумын харьяат 28 настай эмэгтэй О нь могойд хатгуулаад иржээ. Яаралтай арга хэмжээ авсан ч эмчилгээгээ даалгүй нас барсан мэдээллийгөчигдөр ирүүлсэн байна.

Уг хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж буй юм. Тиймээс энд тэнд аялж зугаалж явахдаа гэнэтийн осол, гэмтэл, халдвараас сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ